БНСУ-ын “LG” компани 2018 онд хуйлдаг телевизийг олон нийтэд анх удаа танилцуулсан боловч худалдаанд гаргах хугацаагаа хэдэнтээ хойшлуулаад байсан юм. ”LG Signature OLED TV” нь сонин шиг хуйлж болдог дэлхийн анхны телевиз бөгөөд Өмнөд Солонгост худалдаалж эхэлсэн байна.
65 инчтэй, 100 сая вон буюу монгол төгрөгөөр тооцвол, 250 сая төгрөгийн үнэтэй аж. Хоёр жилийн хугацаанд хэрэглэгчдэд хүлээлт үүсгээд байсан уг зурагтыг бусад улс орон худалдаалахыг хүссэн ч одоогоор тодорхой хариулт өгөөгүй байгаа аж.
У.Тэргэл