Шинэ Зеланд улсад болсон парламентын сонгуулийн үр дүнд ерөнхий сайд Жасинда Ардерн хоёр дахь удаагаа улсаа удирдахаар боллоо. Тодруулбал, Хөдөлмөрийн нам 49 хувийн санал авч, парламентын 120 суудлын 64-ийг нь авахаар болжээ.
Энэ бол тус намын хувьд сүүлийн 50 жилд үзүүлээгүй өндөр амжилт юм. 1996 оноос хойш Шинэ Зеландад нэг нам бусад намтай эвсэлгүй, дангаараа Засгийн газар байгуулах боломжтой болж байна. Сонгуулийн дүн гарсны дараа Жасинда Ардерн үг хэлэхдээ “Бид өнөөдөр улам бүр туйлширч, улам олон хүн бусдынхаа үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй болж буй дэлхий ертөнцөд амьдарч байна. Энэ сонгуулиар шинэ зеландчууд үүнээс өөр гэдгээ харуулж чадсан гэж бодож байна.
Бид бусдыг сонсож чаддаг, эрүүл саруулаар мэтгэлцэж чаддаг үндэстэн. Энэ удаагийнх энгийн бус цаг үед болсон энгийн бус сонгууль. Тодорхойгүй ирээдүй хүлээж буй, айдсаар дүүрэн цаг үед бид нэгдэж чадлаа” гэжээ.
Сэтгэгдэл (1)