ОХУ-ын ШУА-ийн Чумаковын нэрэмжит төвд бүтээж буй вакцины клиник эм зүйн туршилтыг Киров, Санкт-Петербург хотод нэгэн зэрэг эхлүүлжээ. Энэ тухай тус төвийн захирал Айдар Ишмухаметов мэдэгдлээ. Сорилтыг эхлээд Новосибирскт явуулжээ.
Долоо хоног туршихад ямар нэгэн сөрөг үр дагавар илрээгүй.Одоо 300 хүн дээр туршсан вакциныхаа үр дүнг тогтоох хоёрдугаар шатанд орно. Вакцины клиникийн туршилтыг гурван шаттайгаар явуулна” хэмээн А. Ишмухаметов ярьсан байна.
Одоогоор Орост “Ковид-19”-ийн эсрэг хоёр вакциныг бүртгүүлэн үйлдвэрлэлээ эхлүүлсэн ба ирэх сарын сүүлчээр хэрэглээнд гаргах юм байна.
У.Тэргэл