АНУ-ын Хууль зүйн яам ОХУ-ын цэргийн тагнуулын офицер Юрий Андриенко, Владимир Детистов, Павел Фролов, Анатолий Ковалев, Артем Очиченко, Петр Плискин нарыг кибер халдлагад буруутгалаа. Эдгээр офицерууд бүгд цэргийн тагнуулын 74455 дугаар ангид алба хашдаг ба тэднээс Анатолий Ковалевыг 2018 онд АНУ-ын сонгуулийн сүлжээг эвдэхээр нууц гэрээ хийсэн хэмээн тодотгожээ.
Оросын тагнуулчдын халдлагаас болж, АНУ тэрбум ам.долларын хохирол амссан гэж прокурорын баримтад дурдсан байна.
ОХУ-ын хакерууд 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх ажиллагаанд оролцож, Ардчилсан намынхны цахим шуудангаар илгээсэн захиаг хулгайлсан. Мөн 2017 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулагчдад кибер дайралт хийсэн.
Түүнчлэн Сергей Скрипалийг хордуулсан хэргийг мөрдсөн Британийн тусгай албыг, 2018 оны Пёнчаны олимпыг зохион байгуулагчдын эсрэг халдлага үйлдсэн хэмээн буруутгаад байна. Мөн хакерууд Украины парламент, Сангийн яам болон эрчим хүчний сүлжээг тасалдуулахыг оролдож байсан гэжээ.
У.Тэргэл