“Alibaba” компанийг үндэслэгч 56 настай Жек Ма Хятадын 2020 оны тэргүүн баян эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. “Forbes” сэтгүүлийн хятад хувилбар болох “Hurun” сэтгүүлийн мэргэжилтнүүд Жек Магийн хөрөнгийг 58.8 тэрбум ам.доллароор үнэлжээ. Жагсаалтын хоёрдугаарт, харилцаа холбооны “Tencent” компанийн ТУЗ-ийн дарга 49 настай Ма Хуатэн орсон байна.
Тэрбээр 57.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бол “Nongfu” савласан ус үйлдвэрлэгч компанийн эзэн 66 настай Жан Шаньшань 53.7 тэрбум ам.долларын хөрөнгөөраа удаалсан байна. Хятадын тэрбумтнуудын жагсаалт энэ жил 257 хүнээр нэмэгдэж, нийт 878-д хүрчээ. Тэдний талаас илүү хувь нь Бээжин, Шэньжэнь, Шанхай, Ханжоу, Гуанжоу, Сүжоу хотод амьдардаг байна.