Дэлхийн эмийн томоохон компаниуд ханиадны вакцины үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлж эхэлжээ. Зөвхөн АНУ-д л гэхэд үйлдвэрлэлийн хэмжээ 11 хувиар өссөн бөгөөд энэ улиралд нийт 194-198 сая тун үйлдвэрлэх боломжтой гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
АНУ-д өнгөрсөн онд ханиад, томуунаас үүдэлтэй өвчлөлийн улмаас 24 мянга орчим хүн нас барсан аж. Эрүүл мэндийн салбарынхны дунд коронавирусний тархалт цаашид энэ хэвээрээ байвал ханиад, томууны улирал эхлэх үед эмнэлэг хүрэлцэхгүй байхвий гэсэн болгоомжлол үүсчээ.
ДЭМБ-аас хоёр болон гуравдугаар улиралд томуугийн вирус дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хурдацтайгаар тархахыг анхааруулаад байна.
У.Тэргэл