Чикаго хот АНУ-ын хамгийн олон хархтай хотын жагсаалтыг зургаа дахь жилдээ тэргүүлжээ. Атланта хотод байрладаг хортонтой тэмцэх үйлчилгээ эрхэлдэг “Оркин” байгууллага жил бүрийн есдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд мэрэгч амьтдын тоог ойролцоогоор гаргаж, АНУ-ын хотуудыг эрэмбэлдэг байна.
Хотуудын байр жил бүр солигдож байгаа ч Чикаго сүүлийн зургаан жил жагсаалтыг тасралтгүй тэргүүлсээр байгаа аж.
Хотын удирдлагууд хархнуудыг устгах ажлыг олон жилийн турш хийсээр ирсэн ч төдийлөн үр дүнд хүрдэггүй аж. Хархнуудтай хийх дайн 2016 оноос улам ширүүсч, Устгах ажлын хэсгийг хүртэл шинээр байгуулсан байна. Оршин суугчид нь хүртэл хархны тоог бууруулахын тулд муур тэжээж эхэлжээ. Хамгийн олон хархтай хотын жагсаалтын эхний аравт, Лос Анжелес, Нью-Йорк, Вашингтон, Сан-Франциско, Детройт, Филадельфиа, Балтимор, Денвер, Миннеаполис багтжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)