Сүүлийн жилүүдэд АНУ-ын олон улсад үзүүлэх нөлөө буурч буйг “The Economist” онцолжээ. Олон улсад тулгамдсан асуудлыг шийдэгч, зөрчлийг арилгагч, туслагч гэсэн имижтэй АНУ өнөөдөр аюулт өвчнийг анагаах “хачирхалтай” хувилбар санал болгож буйг Трампаар л төсөөлж байна.
Улс оронд нь газар авсан халдварт өвчинтэй тэмцэхийн оронд тэр Хятадыг буруутгах, ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоохоор сүрдүүлэх болов. Олон талт системийг шүүмжилж, дэлхийн буурай орнуудад тусалдаг АНУ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын тунхагаас гарч, Ираны цөмийн хэлэлцээрээс ч гараа татав.
Ирээдүйн нийтийн төлөө үзэлтнүүдийнх бус харин эх оронч үзэлтнүүдийн гэж мэдэгдсэн Дональд Трамп коммунист тогтолцоо задран унасны дараах Америкийн ноёрхол, хүн төрөлхтний төлөөх бодлогод эргэлзэх нөхцөлийг бий болголоо. Тэр АНУ-ын дэлхийн тавцан дахь нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна” хэмээн бичжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)