Бээжин Тайваньд довтлохоор бэлтгэж, зүүн өмнөд эргээ цэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлсэн талаар “South China Morning post” онцолжээ. Цэргийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ардын чөлөөлөх арми пуужингийн баазуудаа шинэчилж байгаа бөгөөд зүүн өмнөд эрэгтээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт пуужингуудаа байрлуулж эхэлсэн байна.
Шинэ пуужин нь илүү хол тусгалтайгаас гадна “бай”-гаа онох чадвар нь хэд дахин илүү гэдгийг цэргийн ажиглагчид онолцжээ. БНХАУ-ын дарга Ши Жинпинь сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлэхэд ихээхэн анхаарах болсон. Одоогоор тус улсын тэнгисийн цэргийн 13 бригадын 10 нь зүүн өмнөд эрэгт байрлаж байгаа юм.
Тэнгисийн явган цэргийн корпусын төв байр нь 2017 оноос хойш Гуандун дахь Чаожоу хотод байрлаж байсан бөгөөд Тайванийн Каосюн дахь тэнгисийн цэргийн бааз руу халдахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Бээжинд байрладаг эх сурвалжаас мэдээлжээ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд өргөн хүрээг хамарсан довтолгооны сургалт хийсэн байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)