АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд эхэлнэ. Тэр хүртэл одоогоор олон америк иргэн саналаа өгчээ.
Тэдэнд “Ковид-19”-ийн улмаас тогтоосон хязгаарлалт, саналаа өгөхийн тулд хүлээх болсон нь ирээдүйн Ерөнхийлөгчид саналаа өгөхөд нь саад болоогүй аж.
АНУ-ын сонгуулийн төслийнхөн цахимаар болон биечлэн санал хураах байранд очиж өгсөн саналын тоо 25 саяд хүрсэн гэлээ. Ирэх арваннэгдүгээр сарын 3-наас өмнө 20 гаруй мужид эхлүүлсэн урьдчилсан санал хураалтад оролцогчдын тоо өмнөх санал хураалтаас нэмэгдсэн байна. Энэ удаад иргэд саналаа өгөхийн тулд урт цуваа үүсгэн, олон цагаар хүлээж байгаа аж.