Дэлхий дахинд илэрсэн “Ковид-19”-ийн халдварын тохиолдлын тоо 40 саяд хүрсэн тухай олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ. Өчигдрийн байдлаар, дэлхий дахинд халдварын нийт 39.979.169 тохиолдол бүртгэгдэж, 1.114.885 хүн халдварын улмаас нас баржээ. Мөн халдвар авсан 29.896.734 хүн эдгэрчээ.
Хамгийн их халдвар авсан орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлж байгаа ба 8.342.665 хүн коронавирусээр өвчилж, 224.282 нь амиа алджээ. Хоёрдугаарт, Энэтхэг улс, гуравдугаарт Бразил оржээ. Харин дөрөвдүгээрт манай хөрш ОХУ орж байна. Тус улсын халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, ОХУ-д халдварын 1.399.334 тохиолдлыг бүртгэжээ. Сүүлийн өдрүүдэд Европт халдварын тархалт ихэсч, Францад өнөөдрөөс 21 цагаас хойш хөл хорио тогтоож, таваас дээш хүн нэг дор цуглахгүй байхыг анхааруулсан байна.
У.Тэргэл