Туршилтад оролцсон нэг хүнээс тодорхойгүй өвчин илэрсэнтэй холбоотойгоор АНУ-ын “Johnson & Johnson” компани коронавирусний эсрэг вакцины туршилтаа түр зогсоожээ.
Судалгааны багийнхны мэдэгдэл, аюулгүй байдлын хяналт шалгалтын бие даасан хорооноос гадна эмнэлгийн хэд хэдэн мэргэжилтэн өвчтөнд үзлэг хийж байгаа аж. “medRxiv” цахим хуудаст мэдээлснээр, тус компанийн вакцин эмнэл зүйн туршилтын эхний болон хоёрдугаар үеийн үйл явц хэвийн өнгөрсөн тул өнгөрсөн есдүгээр сарын 23-нд гуравдугаар шатлал руу шилжүүлжээ.
Үүнд, гурван тивийн найман орны 60 мянган сайн дурынхан оролцсон ба АНУ-ын эрх баригчид вакцин бүтээхэд нь зориулж, 456 сая ам.долларын санхүүжилт олгосон байна.
У.Тэргэл