АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний халдвар авч эмчилгээ хийлгэснээр эдгэрч, сонгуулийн өмнөх кампанит ажилдаа эргэн орсноо албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр Флорида мужид дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ “Та бүхэнтэйгээ хамт байгаадаа баяртай байна. Төрөлх Флорида муждаа ирэх сайхан байна. Миний төлөө залбирсан, намайг дэмжиж буй та бүхэнд талархлаа илэрхийлье” хэмээн онцолжээ.Түүнд коронавирусний дархлаа тогтсоныг эмч нар энэ үеэр мөн тодотгожээ. “Хэрэв чи Ерөнхийлөгч бол хонгилд хаалгаа түгжээд суугаад байх боломжгүй.
Эрсдэлтэй ч гадагш гарах хэрэгтэй” хэмээн Цагаан ордны тэргүүн хэлсэн байна. Эмчилгээ хийлгэснийхээ дараа олны өмнө анх удаа үг хэлэхдээ Д.Трамп цугласан иргэд рүү хэд хэдэн амны хаалт шидсэн байна.Учир нь, түүнийг дэмжигчдын олонх нь амны хаалтгүй, бие биетэйгээ их ойр зогссон байжээ.
У.Тэргэл