Украины Ерөнхийлөгч В. Зеленский ВВС-д өгсөн ярилцлагадаа “Донбасст болж байгаа дайныг зогсоож чадахгүй бол би албан тушаалаасаа огцроход бэлэн.
Учир нь, энэхүү эмгэнэлт түүхийг зогсоож чадах эрхэмд боломж олгох үүднээс ийм шийдвэр гаргана” гэжээ. 2014 онд Украины зүүн хязгаар дахь Донбасс, Луганск мужид дайн гарсан.
Донбасст өдгөө ч нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм. В.Зеленский Донбасст өрнөж буй дайныг ОХУ-тай хэлэлцээ хийлгүйгээр зогсоох боломжгүй гэж мэдэгдэж байсан удаатай юм.