2020 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналыг Америкийн яруу найрагч Лиуз Глюк хүртлээ. Нобелийн шагнал олгох хорооны мэдэгдэлд дурдсанаар, Америкийн яруу найрагч Лиуз Глюкийн өөрийн бүтээлдээ шингээдэг эгэл жирийн хэрнээ шулуун зоримог шийдэл, яруу найргийн уран хурц тод илэрхийллийг нь үнэлж Нобелийн шагналтаар нэрлэсэн гэжээ.
Яруу найрагчийн бүтээлд ганцаардал, хүсэл тэмүүлэл, сэтгэлийн шаналал, баригдмал байдал зэрэг хүний сэтгэлийн олон өнгийг тусгадаг, Америкийн орчин үеийн утга зохиолын уянгын зохиолчдын томоохон төлөөлөл гэж мөн тодорхойлжээ.
Глюк Америкийн утга зохиолын нэр хүндтэй шагналууд тэр дундаа Америкийн яруу найрагчдыг дээд шагнал, Үндэсний номын шүүмжлэгчдийн шагнал, Пулитцерийн шагнал хүртэж байжээ. 1993 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байсан Америкийн зохиолч Тонни Морисоны дараа энэхүү шагналын эзэн болж байгаа юм.