Японы цаг уурын албаныхны мэдээлж буйгаар энэ сарын 9-11-ний өдрүүдэд далайн хар салхи “Чан-хом” тус улсад ойртон, баруун болон зүүн бүс нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.
Тус хар салхи нь өнөөдөр өглөөний байдлаар Японы өмнөд хэсгийн далай далайд Кочи мужаас 270 км-ийн зайтай баруун хойд зүгийг чиглэн 10 км цагийн хурдтай наашилж байгаа юм байна. 965 гектопаскальийн атмосферийн даралттай, гол төвдөө 126 км цагийн салхины дээд хурдтай байгаа аж.
Шикоку бүс нутгийн Кочи хавийн далайн давалгаа 8.8 метрт хүрэх төлөвтэй байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Шизуока мужид 48 цагийн хугацаанд 700 миллиметр хур тунадас орох бол Токио хотод 48 цагийн хугацаанд 300 миллиметр хур тунадас орох төлөвтэй байна.