АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас өндөр ур чадвартай хүмүүст зориулсан ажлын Н-1В виз олгоход тавих шаардлагаа чангатгаснаа зарлалаа. Шинэ журмыг хэрэгжүүлж эхэлснээс хойш гадаадын иргэдийг хөлслөн ажиллуулахад зориулсан тусгай мэргэжлийн тоог цөөлөх аж. Мөн ажиллах хүчний эрэлтээ илүү бодитой болгох шаардлагыг компаниудад тавих гэнэ.
Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлж байгаагаар, АНУ-д ажиллах визтэй оршин сууж буй гадаадын иргэдийн гуравны нэг хувь нь шинэ журамд хамаарах юм байна. Үүний зарим заалтыг өнөөдрөөс, үлдсэнийг нь 60 хоногийн дараагаас хэрэгжүүлж эхлэх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн зургаадугаар сард хэд хэдэн виз түүний дотор Н-1В визээр нэвтрэх цагаачдад тавих шаардлагаа чангатгасан .
Энэ алхам нь америкчуудад ажиллах боломжийг олгоно хэмээн тус улсын засаг захиргаанаас мэдээлсэн байна. Харин Калифорни муж улсын Сан-Франциско хотын шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын уг зарлигын зарим хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан байна.
У.Тэргэл