АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн тооцоогоор, дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан иргэний тоо 35 саяыг давсан тухай мэдээлсэн юм. Харин ДЭМБ-ын мэргэжилтнүүд 35 саяас хэд дахин илүү байх магадлалтайг хэлж, дэлхийн 10 хүн тутмын нэг нь коронавирусний халдвар тээгч болсон байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байна.
Олон улсын зарим шинжээч дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний бодит тоо 800 саяд хүрсэн гэж үзэж байгаа аж.
БНХАУ-ын Ухань хотод “COVID-19” цар тахлын халдварын анхны тохиолдлыг бүртгэснээс хойш өдгөө 10 сар өнгөрөөд байна. Энэ хугацаанд намжих бус харин ч эрчимжиж, улам бүр хүрээгээ тэлсээр байна. Өнөөдрийн байдлаар, Франц, Испани, ОХУ, Энэтхэг, АНУ зэрэг улсад халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, зарим орон цуцлаад байсан хөл хориогоо сэргээж эхэлсэн байна.
У.Тэргэл