АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний халдвар авснаа зарлаж, удалгүй эхнэр Меланиа Трампын хамт цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ.
Гэвч хоёрхон хоногийн дараа тусгаарлалтаас гарч, Цагаан ордонд эргэн ирсэн нь олон хүний гайхшралыг төрүүлээд байна. Мөн Цагаан ордон хүрэх замдаа автомашинаасаа иргэдтэй мэндчилж байсан ба энэ үедээ амны хаалт огт зүүгээгүй аж.Түүний энэхүү хэнэггүй зан олон хүнд муу үлгэр дууриалал үзүүлнэ.
Цаашлаад халдварыг тараах эрсдэлтэй хэмээн шүүмжлэгчид сануулсаар байгаа ч тэрбээр үл тоосон байна. Тиймдээ ч өнөөдрийн байдлаар Трампын бие хамгаалагч Ник Луна, АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уильям Барр нарын Цагаан ордонд ажиллаж, амьдардаг 27 хүн коронавирусний халдвар авсныг тогтоогоод байгаа юм.
У.Тэргэл