АНУ-ын дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн, Бүгд найрамдах намын Майкл Пенс, Ардчилсан намын Камала Харрис нарын мэтгэлцээний үеэр тэдний дунд шилэн хаалт байрлуулах юм байна. Тэд Юта муж улсын их сургуульд өнөөдөр мэтгэлцэх юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Цагаан ордны хэд хэдэн ажилтан коронавирусний халдвар авсан учир мэтгэлцээний үеэр хаалт байрлуулахаар шийджээ. Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн нэг цаг 30 минут үргэлжлэх бөгөөд сэдэв тус бүрд 10 минутыг зориулах гэнэ.
Төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөж буй Дональд Трамп, Ж.Байден нарын сонгуулийн өмнөх буюу хоёр, гурав дахь мэтгэлцээн энэ сарын 15,22-нд болох юм. Ерөнхийлөгч Д.Трамп коронавирусний халдвар авсны улмаас эмчлүүлж байсан бөгөөд Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эмнэлгээс гарчээ.
У.Тэргэл