Баянзүрх дүүргийн нутаг дахь агуулахад их хэмжээний химийн хорт бодис хадгалж байсныг тус дүүргийн цагдаагийнхан илрүүлжээ. Тус дүүргийн X хороонд байрладаг “Эм солют” ХХК-ийн эзэмшлийн агуулахад 20 тонн химийн бодис байсан бөгөөд холбогдох албаныхан “Эзэмшигчид нь метанол хэмээн тайлбарлаж буй ч шинжилж байж ямар бодис болохыг эцэслэн тогтооно” гэлээ.
Ямар ч гарал үүслийн гэрчилгээгүй, БНХАУ-ын иргэдийн хариуцан ажиллуулдаг аж ахуйн нэгж энэ их хэмжээний химийн бодисыг ямар шалтгаанаар хадгалж байсныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох юм байна. Эрүүгийн хуулийн 24.3-т химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бусаар хадгалсан бол хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)