Технологийн нууц нь гадагш алдагдаж буйг таслан зогсоох зорилгоор Японы Засгийн газар гадаадын дадлагажигч, судлаачдад олгох визийн нөхцөлийг чангатгах болсон тухай “Yomiuri” сонинд эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичжээ.
Уг мэдээлэлд, дадлагажигч эсвэл эрдэмтэн нэрийн дор Японы судалгааны бүтцэд нэвтрэхийг оролдож болзошгүй сэжигтэй хүмүүсийн мэдээллийн санг 2021 оны дөрөвдүгээр сар гэхэд бий болгохоор төлөвлөжээ. Энэхүү санг тусгай албад, Батлан хамгаалах болон Гадаад хэргийн яам хамтран байгуулах бөгөөд Гадаад хэргийн яам виз олгох шалгалтыг чангатгахын тулд 220 сая иений (хоёр сая гаруй ам.доллар) санхүүжилт олгохыг хүсжээ.