ХБНГУ-ын Бранденбург мужид зэрлэг гахайнаас гахайн мялзан өвчний гурван тохиолдол бүртгэгдлээ. Бранденбург мужид есдүгээр сарын 10-наас хойш нийтдээ 49 тохиолдлыг илрүүлээд байна.
Одоогоор зөвхөн зэрлэг гахайнаас илэрсэн ч нутгийн фермерүүдэд шалгалт явуулж, вакцинжуулалтад хамруулахаар болжээ. Бранденбург мужид дэгдээд буй гахайн мялзан өвчний халдварыг Фридрих-Лофферийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд судалж байнгаа юм.