Манай улсад коронавирусний цар тахлын 313 тохиолдол бүртгэгдээд буй. Өмнөд хөршид халдвар тархалт харьцангуй намжсан байдалтай байгаа бол хойд хөршид эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хоногт 6.4 мянга орчим халдвар бүртгэгдэж байсан бол өчигдөр 8.1 болж нэмэгджээ. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 1.1 саяд хүрээд байна.
Нөхцөл байдал дахин өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор ОХУ-ын томоохон хотуудад иргэдийг гадуур гарахдаа зайлшгүй амны хаалт, гарын бээлий хэрэглэж байхыг шаардаж, хэрэв энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд таван мянган рублиэр торгоно гэж мэдэгджээ.