

1. О.Долгор 10 жилийн сургуулиа Эрдэнэт хотод төгссөн бол 2006 онд КУДС-ийг жүжигчин мэргэжилээр төгссөн.
2. Тэрээр сургуулиа төгсөөд охинтой болсон байна.
3. Түүний охин энэ жил сургуульд орсон аж.
4. Сургуулиа төгсөөд гурван жилийн хугацаанд уран бүтээлийн ажлаа хийгээгүй. Учир нь хүнд өвчнөөр өвдөөд эмнэлгээр нэлээд явсан. Эцэст нь өөрийнхөө дотоод хүчээр өвчнөө ялан дийлсэн гэдэг.
5. Тэрээр өөрийгөө аливаад няхуур, тэвчээртэй, бэрхшээлийг даван туулах дотоод хүчтэй хүн гэж тодорхойлдог байна.
6. Түүний хувьд анхны хайр, анхны үнсэлт, анхны болзоо 10 жилд байхад нь тохиолдож байжээ.
7. О.Долгор "Өдөр өдрийн нар" олон ангит киноны мэс заслын эмч залуугийн дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Чинзоригтой хуримаа хийгээд амьдарч байгаа аж.
8. Жүжигчин О.Долгор “Бид хоёр хайр сэтгэлийнхээ төлөө олон зүйлийг золиосолж биенээ олсон” гэжээ.

9. Хүзүүн дээрээ үнсүүлэх дуртай жүжигчин бүсгүй маань эхний нөхрөөсөө салсан аж.
10. Түүний экс нөхөр хип хоп хамтлагийн дуучин Батхүү хэмээх залуу байдаг. Хосууд хөөрхөн охинтой бөгөөд харамсалтай нь салаад багагүй хугацаа өнгөрчээ.
11. Тэрээр арьс арчилгаандаа Beauty collagen гэсэн Солонгосын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Харин дотроосоо эрүүл байхын тулд мөнгөн аяганд хонуулсан усыг хэрэглээд хэвшсэн аж. Хонуулсан усныхаа талыг ууж, үлдсэн талаар нь нүүрээ савандахгүй угаадаг байна. Ийнхүү гоо сайхандаа анхаардаг байна.
12. Жүжигчин бүсгүй маань гоёл чимэглэлийн зүйл сонирходоггүй бөгөөд түүнд ердөө л 3-4 тоонд л эргэлдэх акссесорууд байдаг байна.
13. Уран бүтээл : Төрийн дайсан, “Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу" кино, "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд...зэрэг кино.
14. Түүнийг жүжигчин Р.Анхнямтай адилхан бүр Анхнямыг ажилгүй болгох нь хэмээн олон мэдээлэл цацагдаад байсан юм. “ Р.Анхнямыг хүндэлж явдаг. Намайг тийм сайхан бүсгүйтэй адилтгаж боддог хүмүүст баярлалаа гэж хэлье. Мэдээж бид хоёр үзэл бодол, зан араншингийн хувьд өөр хүмүүс зөвхөн гадаад төрхөөрөө төстэй болов уу” хэмээжээ.

16. Хоёулаа унтах уу” нэртэй Монголын уран сайхны шинэ кино "Тэнгис", “Өргөө” кино театрын дэлгэцээр гарч байгаа юм. Киноны гол дүрд нь жүжигчин О.Долгор UBS телевизийн хөтлөгч Э. Гантулга нар тоглосон байна.
17. Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд хүч түрэн орж ирж буй авьяаслаг бас алаг нүдэн энэ бүсгүй энгийн. Түүний бүтээсэн дүр нь хайр сэтгэл, эерэг дүр байдаг.
18. “Үл таних эмэгтэй” киноны гол дүрийг бүтээснээс хойш киноны урилгад дарагдаад байгаа гэнэ. Ихэвчлэн эротик сэдэвтэй киноны санал иржээ” гэх мэдээлэл олон удаа цацагдаж байсан.
19. Жүжигчин мэргэжилийг сонгоод удаагүй байгаа ч залуу хүн учраас драмын урлагт хүчээ сорих битүүхэн хүсэл түүнд байдаг аж.
20. “Гэр бүл бат орших гол үндэс нь эр хүний ноён нуруу, эмэгтэй хүний уян хатан оюунлаг оршихуй дээр гэр бүлийн анхны суурь тавигддаг” хэмээн хэлсэн удаатай.
21. Залуу жүжигчин бүсгүйн нөхөр Б.Чинзориг ч мөн адил хоёр дахь амьдралын ханиараа О.Долгорыг сонгосон юм.
22. О.Долгор, Б.Чинзориг нар "Өдөр өдрийн нар" 60 ангит киноны зураг авалтын үеэр анх танилцсан аж.
23. Тэрээр “Өөрийгөө эвдсэн, намайг өөрчилсөн дүрд тоглоно гэж бодож байгаа” гэжээ.
24. “Үл таних эмэгтэй” киногоороо жүжигчин О.Долгор чадварлаг уран бүтээлч гэдгээ баталсан. Тиймдээ ч түүнд эротик дүрийн санал багагүй ирдэг гэнэ. Харамсалтай нь түүний энэ дүрийг гэр бүлийн хүн нь дэмжээгүйн улмаас хосууд салсан гэх мэдээлээл гарч байсан.



Ц.Болор 24tsag.mn
Сэтгэгдэл (26)