“2020 оны Нобелийн шагнал гардуулах ёслол болон хүндэтгэлийн зоог барих арга хэмжээг коронавирусний улмаас цуцлахаар шийдвэрлэлээ” хэмээн Нобелийн шагналын хороо сайтдаа мэдээлжээ. Аравдугаар сард шинжлэх ухааны салбарт тэргүүлсэн эрдэмтэн, судлаачдыг шалгаруулж, тодруулдаг уламжлал хэвээр үлдсэн ч ялагчдыг арванхоёрдугаар сард албан ёсоор зарлаж, ёслолын ажиллагааг онлайнаар явуулахаар болжээ.
Харин шагнал болон үнэмлэхийг тус тусынхаа улс дахь Шведийн Элчин сайдын яаманд очиж гардан авах юм байна. Нобелийн шагнал гардуулах ёслол өмнө ганцхан удаа буюу 1944 онд дэлхийн II дайнтай холбоотойгоор тасалдаж байжээ.