Домогт “The Beatles” хамтлагийн гишүүн Жон Ленноны амь насыг хөнөөсөн эмгэнэлт явдлаас хойш 40 жил өнгөрчээ. Марк Дэвид Чепмэн гэгч этгээд Жон Ленноныг 1980 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гэрийнх нь үүдэнд буудан хөнөөсөн билээ.
Аллага болох үед түүний эхнэр Йоко Оно хамт байсан гэдэг. Алуурчин олон нийтэд алдаршихын тулд энэхүү хэргийг үйлдсэнээ хүлээсэн ба түүнийг тэнсэн харгалзах ялаар суллах шүүх хурал өнгөрсөн сард болсон ч шүүгч 11 дэх удаагаа татгалзсан шийдвэр гаргасан байна.
Түүнийг нь хугацаанаас нь өмнө суллах хүсэлтийг алдарт дуучны бэлэвсэн эхнэр Йоко Оно хүстэй эсэргүүцдэг. Харин алуурчин Марк Дэвид Чепмэн алдарт дуучин Ленноны гэр бүл, үр хүүхэд, ялангуяа Йоко Оногоос уучлалт гуйсан байна.