Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын Дээд хэмжээний уулзалт маргааш эхлэх байсан ч хамгаалах албаны нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулжээ.
Мөн Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийг ч тусгаарлах шаардлагатай болсон байна. Учир нь, коронавирусний халдвар авсан хамгаалагч түүнтэй ихэр ойр байжээ. Энэ талаар Зөвлөлийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Баренд Лейтс “Twitter” хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлсэн байна. Хоёр өдөр болох байсан Дээд хэмжээний уулзалт ийнхүү хойшилсон ба энэ удаад Беларусийн хямрал зэрэг гадаад орчинд өрнөж буй асуудлыг хэлэлцэх төлөвтэй байжээ.