БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпиний коронавирусний эсрэг хийж буй үйл ажиллагааг шүүмжилсэн тэрбумтанд авлигын хэргээр 18 жилийн ял оноосон тухай улс улсын шүүх мэдэгджээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн магнат Рэн Зи Киан нь Ши Жинпиний коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжилсэн нийтлэл бичсэнийхээ дараа чимээгүй алга болсон байна.
Харин түүнийг 16,3 сая ам.доллараар хэмжигдэх төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашиглаж 17,2 сая ам.долларыг хувийн компанидаа завшсан гэж буруутгажээ. Түүнд 18 жилийн хорих ял оноож, 620 мянган ам.долларын торгууль ногдуулсан бөгөөд тэрбумтан гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн хэмээн шүүхээс мэдэгджээ.
У.Гэрэл