Хятадын эрх баригчид АНУ-ын технологийн компаниудыг хар жагсаалтад бүртгэж байгаа ч түүнийгээ хэзээ зарлахаа хараахан шийдэгүй байна гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Хар жагсаалт гаргахаа Хятадын эрх баригчид “Huawei tehnologies” компанид хориг тавьсны дараахан буюу 2019 оны тавдугаар сард анх мэдэгдэж байсан юм.
“Wall street journal” сонинд тэмдэглэснээр, сүүлийн долоо хоногт Хятадын байгууллага хоорондын тусгай бүлэг найдваргүй байгууллагуудын жагсаалт гаргах ажлаа түргэтгэсэн байна.
Тус улсын эрх баригчид жагсаалтаа хэзээ нийтлэхээ хэлэлцэж байгаа ба зарим нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гаргах хэрэггүй гэж үзэж буй аж.