Турк улсад Монгол Улсын гурван иргэн коронавирусний халдвар авсныг тогтоожээ. Энэ тухай Истанбул дахь Ерөнхий консулын газраас мэдээллээ.
Үүнд, Монголын гурван иргэн халдвар авсныг тогтоосон. Тэднийг одоогоор гэр гэрт нь тусгаарлаад байна. Биеийн байдал нь хэвийн ч тодорхой хяналтад байгаа гэв.
Туркт өнөөдрийн байдлаар 302867 иргэн коронавирусний халдвар авчээ. Цаашид ч тус улсад халдвар эрчимжих хандлагатай байгаа тул монгол иргэдийг олон хүн цугларсан газарт очихгүй,аюулгүй байдлаа хангахыг Ерөнхий консулын газраас анхаарууллаа.
Дашрамд, Туркт манай улсын 5000 гаруй иргэн ажиллаж, амьдардаг гэсэн албан бус мэдээлэл бий. Тэдний дийлэнх нь оршин суух зөвшөөрөлгүй учраас тус улсын Засгийн газрын тусламж, нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамрагдах боломжгүй байдаг аж.
У.Гэрэл
Сэтгэгдэл (1)