Амбулаторийн эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн коронавирусний "Арепливир" эмийг Оросын эмийн сангуудаар өнөөдрөөс албан ёсоор худалдаалж эхэлжээ.
Уг эмийг эмийн сангийн бүх томоохон сүлжээнүүд болон эм ханган нийлүүлэх компаниудын эзэд захиалжээ. Нэг хайрцаг "Арепливир" эмийн жижиглэнгийн үнэ 12320 рубль бөгөөд хайрцагтаа 200 мг-аар савласан 40 ширхэг шахмал эм юм байна. Коронавирусний эсрэг уг эмийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нийлүүлж эхэлсэн бөгөөд зарим эмийн сангийнхан өнгөрсөн бямба гарагаас борлуулж эхэлсэн мэдээлэл ч байгааг эмийг үйлдвэрлэгч "Промомед" компанийн ерөнхий захирал Андрей Младенцев мэдээлсэн байна.