Япон тэнгис дэх Оросын хилчид рүү халдсан хэргээр 2019 онд баривчилсан БНАСАУ-ын далайчдын нэгийг ОХУ-ын Находка хотын шүүхээс гэм буруутайд тооцон долоон жилийн хорих ял оноожээ.
Мөн нэг этгээдэд дөрвөн жилийн хорих ял оноосон ба бусад 15 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм. Оросын хилчид Япон тэнгист 2019 оны есдүгээр сарын 17-нд эргүүл хийхдээ ОХУ-ын онцгой бүсэд хулгайн ан хийсэн БНАСАУ-ын далбаат хоёр болон моторт 11 завийг илрүүлсэн юм. Тэд хилчид рүү халдсаны улмаас дөрвөн алба хаагч шархадсан билээ.