АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинсбург нас нөгчсөн учир түүний оронд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Тэрбээр “Нэр дэвшигчийн ирэх долоо хоногт танилцуулна. Энэ нь эмэгтэй хүн байх болно” гэж Умард Каролина мужийн Фейетвилл хотод хийсэн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэлсэн байна. Дээд шүүхэд 27 жил ажилласан Р.Гинсбург хорт хавдрын улмаас өнгөрсөн баасан гарагт нас барсан ба ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдохыг хүсч буй Д.Трампад өөрийн талынхны хүрээг өргөжүүлэх боломж үүсчээ. Түүний нэр дэвшүүлсэн эрхмийг Сенат батална. Учир нь, уг танхимд Д.Трамын бүгд найрамдахчууд олонхын суудал эзэлдэг юм.