Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд халдварын тохиолдол 31.2 саяд хүрээд байна. Өнгөрсөн хугацаанд эрдэмтэд коронавирус гадаргууд хэдэн цаг амьдардаг талаар олон судалгаа хийсэн.
Тэгвэл зарим мэдээллийн сайтад Хятад улсад импортоор оруулж ирсэн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн гэж мэдээлжээ.
Уг бүтээгдэхүүнийг ОХУ-аас БНХАУ-д импортолсон бөгөөд Хятадын Чанчунь хотод бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх явцад илрүүлжээ.
Үүнээс өмнө өнгөрсөн долдугаар сард Эквадор улсаас Хятад улсад нийлүүлсэн далайн гаралтай хүнснээс мөн коронавирус илэрсэн талаар мэдээлж байсан юм.
https://www.straitstimes.com/