АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2-3 долоо хоногийн дараа гэхэд коронавирусний эсрэг вакцин бэлэн болно гэдгийг хэллээ.
ABC сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ийнхүү хэлсэн бөгөөд улмаар “Надаас өмнөх Ерөнхийлөгч ийм вакцин гаргах авахын тулд он жилүүдийн өнгөрөөх байсан биз. Харин манай багийнхан хурдан ажиллаж чадлаа. Одоо хэдхэн долоо хоног үлдсэн.Ер нь бол цаашлаад гурван долоо хоног л хүлээх хэрэг гарах нь” гэжээ. АНУ одоогийн байдлаар коронавирусний халдвараар дэлхийг тэргүүлж, нийт 6,7 сая хүн халдвар аваад байгаа бол 200 мянган хүн нас бараад байгаа билээ.