БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хоёр өдрийн айлчлал хийсэн билээ. Олон улсын хэвлэлүүд уг айлчлалыг анхааралтай ажиглан, дор бүртээ өөрсдийн мэдээллийг бэлтгэн цацжээ. Учир нь, Өвөрмонголд үүсээд буй эсэргүүцлийн тэмцэл, хөдөлгөөн дэлхий нийтийн анхааралд орсон учраас чих тавин ажиглах нь зүйн хэрэг юм. Гаднын хэвлэлд гарсан зарим мэдээллийг хүргэе.
News cgtn: БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайван нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэлэлцээ хийж, “Ковид-19” цар тахалтай тэмцэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулж, хоёр орны харилцаа холбоог улам бүр өргөжүүлэхээр тохиролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад коронавирусийн халдвар тархаад байсан хамгийн хүнд үед Хятадад тусгай айлчлал хийн, 30 мянган хонь хандивласныг Ван И онцлон талархаад Хятадын тал хариу болгож, эмнэлгийн хэрэгслээр тусламж үзүүлнэ” гэдгээ илэрхийллээ.
Channelnewsasia: БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын Монголд хийж буй айлчлал албан ёсоор эхэлсэн ч монголчууд тийм ч таатай хүлээж авсангүй. Учир нь, түүний айлчлалыг эсэргүүцэн монголчууд жагслаа. Хятадын Гадаад хэргийн сайдыг эсэргүүцэж буй нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны сургуулиудын бүх хичээлийг нутгийн хэлээр заахгүй байхыг шаардсан явдал юм. БНХАУ-аас Улаанбаатарт суугаа Элчин сайд Чай Венруй орон нутгийн мэдээллийн вэбсайтад “Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улстай эдийн засгийн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурна” гэдгийг онцолсон байлаа.
Globaltimes: Төвөд, Уйгур үндэстний цөөнхийн хэлний чиглэлийн сургуулиудыг 2017 оноос ихэвчлэн устгаж буйг эсэргүүцэгчид олон байгаа. 1990 оноос хойш монгол хэлний боловсрол эзэмшдэг монголчуудын тоо буурсаар байгаа юм. Хятадын орон нутгийн цагдаагийн газраас хэрүүл маргаан үүсгэсэн хэргээр олон арван хүнийг саатуулсан гэж мэдэгдэв” хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл (2)