АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама гоо сайхны бүтээгдэхүүний “The Lip Bar” брэнд, “When We All Vote” ашгийн бус байгууллагатай хамтран уруулын будаг гаргажээ. Уруулын будгийг худалдаж авахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн вэбсайтад бүртгүүлэх шаардлагатай юм байна.
“Bawse Voter” уруулын будаг нь 15 ам.долларын үнэтэй бөгөөд борлуулалтаас нь олсон орлогын 40 хувийг сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж.
Мишель Обамагийн брэндийн уруулын будгийг хязгаарлагдмал тоогоор буюу 500 ширхэгээр худалдаанд гаргана. Өмнө тэргүүн хатагтай асан Ардчилсан намын үндэсний чуулганд илтгэл тавихдаа Bychari брэндийн “Vote” гэсэн бичээстэй зүүлт зүүсэн нь энэ үг АНУ-д трэнд болж, хайлтын системд хамгийн их орсон нэр томьёо болсон юм.