COVID19-тэй тэмцэх, түүнээс сэргийлэх вакцин гаргахаар дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачид ажиллаж буй.
Тэгвэл "Мак Кэйнзи" компанийн судлаачдын зүгээс нөхцөлүүдийг хангасны үндсэн дээр вакцины туршилт амжилттай болж, үр дүнд хүрч болох талаар судалжээ.
Улс орнуудын лаборатори, судалгааны байгууллагуудын мэдээллэснээр дэлхий даяар нийт 197 орчим төрлийн вакцины судалгаа эхэлжээ.
Тус компанийн шинжээчдийн үзэж байгаагаар ирэх 2021-2022 онуудад дэлхийн өнцөг булан бүрт бүтээж байгаа 7-8 нэрийн вакцин албан ёсоор батлагдаж, олон улсын вакцины бүртгэлд бүртгэгдэх боломжтой гэж үзжээ.