БНХАУ-ын "CRRC"-ын охин компани болох галт тэрэгний зүтгүүр үйлдвэрлэгч Zhuzou Locomotive компани 24 тэнхлэг, зургаан секц, 28.8 мега ватт чадал бүхий цахилгаан хөдөлгүүр бүхий “Shen-24” нэрт галт тэрэгний шинэ зүтгүүр үйлдвэрлэжээ.
Уг зүтгүүр нь нэг удаагийн аялалаар 10.0 мянган тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай.
Үүний өмнө үйлдвэрлэн гаргасан цахилгаан зүтгүүр нь хоёр дахин бага буюу 14.4 мВт хүчин чадалтай байжээ. Энэхүү зүтгүүрийг Шинхуа компан ашиглах бөгөөд Шэньму-Шочоу чиглэлийн 266 км урттай замд нүүрс тээврийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.
Уул уурхайн салбар өндөр хөгжсөн Австрали, Өмнөд Африк, Чили зэрэг улс орнуудад нэг удаагийн аялалд 10-20 мянга хүртэл тонн ачааг тээвэрлэж байна.
Zdmira.com