Коронавирусний гарал үүслийг тогтоохоор ДЭМБ-ын мэргэжлийн баг ажиллаж эхэлсэн талаар ДЭМБ-ын Гүйцэтгэх захирал Тедрос мэдэгджээ.
Одоо мэргэжлийн баг БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байгаа юм байна.
Уг багт олон улсын шинжээчдээс гадна Хятадын эрдэмтэн, судлаачид багтсан аж. Хэдийгээр энэ багийн судалгааны тайлангаар коронавирусын гарал үүслийг бүрэн эцэслэн тогтоож чадахгүй байж болзошгүй ч түүний учир шалтгааныг тогтоох чиглэлд нэг чухал алхам болно гэж судлаачид үзжээ.
Сэтгэгдэл (1)