Өнгөрсөн тавдугаар сард сансрын уудамд амжилттай хөөрч, олон улсын сансрын станцад ажилласан АНУ-ын сансрын нисгэгчид SpaceX Endeavour хөлгөөрөө Мексикийн булангийн тэнгисийн усанд амжилттай газарджээ.
Сансрын хөлгийн буух хэсгийг тэнгисийн уснаас хөлөг онгоцон дээр татан гаргасны дараа сансрын нисгэгчдийг хөлгөөс гаргаж тэднийг Техас мужийн Хьюстон хотод байрлах сансрын нислэгийн удирдлагын төвд хүргэжээ.
АНУ-ын хувийн компанид бүтээгдсэн SpaceX хөлөг нь 2.6 тэрбум ам долларын өртөгөөр бүтээгдсэн. Зорчигчийн ба ачааны гэсэн хоёр хувилбартай аж. SpaceX ачааны хөлгийг өмнө нь хоёр удаа сансрын уудамд хөөргөж ачаа тээшийг Олон улсын Сансрын станцад хүргэж байсан юм.
Дараагийн удаагийн сансрын жолоодлогот нислэгийг 2021 оны хавар хийхээр төлөвлөж байгаа юм байна.
The Washingtonpost.com