Австрали, Сингапурын татварын байгууллагууд “Рио Тинто” компанитай холбоотой татварын зохицуулалтын асуудлаар хэлэлцээр хийж эхэлжээ.
Тодруулбал, “Рио Тинто” болон Австралийн Татварын алба 2017 оноос хойш Сингапурын зах зээлд 2010-2013 оны хооронд борлуулсан төмрийн хүдрийн борлуулалттай холбоотой 447 сая ам.долларын татварын маргаантай байгаа билээ. Австралийн татварын албаны зүгээс “Рио Тинто” компанийг “Singapore Sling” схем ашиглан татвараас зайлсхийсэн гэж үзэж буй.
“Singapore Sling” схем гэдэг нь үндэстэн дамнасан томоохон компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ татварын хувь багатай охин компаниуддаа борлуулж, охин компаниуд нь бүтээгдэхүүнийг цааш худалдан авагч нарт борлуулах замаар толгой компаниа их хэмжээний татвараас зайлсхийж, ашгийн хэмжээг өндөр төвшинд хадгалан үлдэхэд чиглэгдсэн технологи юм.
Рио Тинтогийн удирдлагууд компанитай нь холбоотой асуудалд зөвшилцөлд хүрч, асуудлыг нэг тийш болгохоор Австрали болон Сингапурын татварын байгууллагуудад хандаад байсан ч Австралийн Татварын алба Рио Тинтотой холбоотой асуудлаар тусгайлан тайлбар өгөхөөс татгалзжээ.
Сэтгэгдэл (1)