Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гарахаа илэрхийлж, түүнд олгодог санхүүжилтээ зогсоохоо мэдэгдсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News Sunday” нэвтрүүлэгт оролцохдоо бас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар ярихдаа бас нэгэн шуугиан тарьжээ.
Уг нэвтрүүлгийн албан ёсны сайтад бичсэнээр тэрбээр АНУ-д хамгийн олон халдварын тохиолдол илэрч байгаа нь оношилгоог их хэмжээгээр хийж буйтай шууд холбоотой гэж тайлбарласан байна.
Нэвтрүүлгийн хөтлөгч Крис Уоллос "Өнгөрсөн хугацаанд оношилгооны тоо 37 хувиар нэмэгдсэн ч халдварын тоо АНУ даяар 194 хувиар өссөн" хэмээх тоо баримтыг сануулахад Трамп "Эдгээр тохиолдлуудын дийлэнх нь хамрын ханиад. Ханиад хүрсэн залуус өдөртөө эдгэрч байна. Миний тооцоолсноор нийт тохиолдлын 99.7 хувь нь тэр дороо эдгэрч байна” гэжээ.
Одоогийн байдлаар АНУ даяар коронавирусийн халдвараар нийт 3.7 сая тохиолдол бүртгэгдэж, 140,000 гаруй хүн нас бараад байна.
Сэтгэгдэл (2)