Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт цаазын ял сонссон цагдаагийн офицер Азилах Хадри шүүхийн сонсгол явуулах хүсэлт гаргажээ. Энэ дагуу Малайзын холбооны шүүхээс ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдөр шүүхийн сонсгол зохион байгуулахаар болсон байна.
Уг хэрэгт буруутгагдсан Сирул Азхар шүүх хурал болохоос өмнө Малайзаас дүрвэж, өнөөдрийг хүртэл Австралид толгой хоргодож байна. Харин шүүхээс ял сонссон Азилах нь өнгөрсөн 2019 оны сүүлчээр аллагыг Ерөнхий сайд асан Нажиб Разакын заавраар гүйцэтгэсэн гэдгээ илчилж байсан юм.