БНХАУ-ын Бээжин хотын Шиньфади хүнсний захаас гаралтай коронавирусний халдварын тохиолдлыг илрүүлснээс хойш тус хотод хөл хорио тогтоогоод буй.
Шиньфади хүнсний зах 112 га талбайтай. Өдөрт 40 мянган тонн хүнсний ногоо жимс, далайн гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн тээвэрлэн борлуулж, Бээжин хотын оршин суугчдын 80 гаруй хувийг хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг аж.
Шиньфади хүнсний зах Бээжин хотын өмнөд хэсэгт байрладаг бол энэ удаагийн халдварын голомт нь хүнсний захын хойд хэсгийн үхэр хонины махны төвтэй ойрхон байжээ.
Халдвар илэрсэн өдрөөс эхлэн захын танхим доторх ариутгалын ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 15-наас эхлүүлж, холбогдох хүмүүс үхэр хонины махны цэгээс ойрхон газруудыг 4 хэсэгт хуваан, мэргэжлийн ариутгалын 6 машин, 12 тусгай төхөөрөмж, мэргэжлийн ариутгах 150 хүн 6 ажлын хэсэгт хуваагдан хүнсний захын дотно гадна, эргэн тойронд бүх талын ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Хүнсний захад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийж дуусгасан бөгөөд танхимын лангуунд хадгалагдаж буй мах махан бүтээгдэхүүн, усан гаралтай бүтээгдэхүүнийг зөөвөрлөх ажил 50 хувьтай байна.
CCTV.COM