

2. Тэрбээр бага байхаасаа дуулах эршүүд баргил хоолойтой нэгэн байсан гэдэг. Хүн дуурайж

3. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд сурч байхдаа орос хэлд шамдан суралцдаг байжээ. Игээд хотод ирж СУИС-ийн Кино Драмын ангийг жүжигчин мэргэжилээр төгссөн. Улмаар Бээжингийн Драмын улсын академийн Урлагийн менежментийн ангийг төгссөн. Тэрбээр хичээлдээ видео камер авч ороод, багш нарынхаа хичээлийг гэртээ очоод сонсдог байсан гэдэг. Маш их кассет, мөнгө үрсэн гэдэг шүү.

5. Ганцаарааа юманд зүтгэнэ гэдэг амаргүй. Дуучин маань хөдөөнөөс ирчихээд хотын амьдралд дасах, дуугаа бичүүлэх, айлын хажуу өрөө хөлслөх мөнгө олохын тулд бааранд дуулах зэргээр мөнхийн л тэмцэлтэй явсан гэдэг. Олсон мөнгөөрөө идэж уух, хувцаслах гээд эмэгтэй хүний хэрэглээ барагдахгүй. Ганцаараа хотод орж ирсэн түүнийг түшээд авах продюсер байгаагүй гэдэг. Мөн Хотод байр сууриа олохын тулд найз нөхдийнхөөрөө ганц хоёр сараар байдаг байжээ.
6. Төрсөн нутаг: Хөвсгөл далайн эрэг. Өнгө, үнэр, эрх чөлөө мэдрэгддэг. Хоёр жилдээ нэг удаа нутагтаа очиход танил дасал зам, бага насандаа харж өссөн уулс гээд гайхамшигтай л даа. Хотын амьдрал гэдэг монгол хүнд тийм ч зохимжтой зүйл биш ээ.
7. Дуучин С.Наранд кинонд тоглох сонирхол их байдаг. Өөрт нь кинонд тоглох санал

8. Түүнийг Хятадын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилж байна гэсэн яриа гарч байсан. Гэвч тэрээр үүнийгээ эрс няцаасан ба Хятадын зарим нэг компани тоглолтон дээр минь гоо сайхны бараа бэлэглэсэн төдий л зүйл хэмээсэн юм.
9. Дуучин маань Буддагийн сургаалыг дагаж баримталж явдаг. Тэрбээр цөөнгүй хүнд тус болсон гэдэг. Гэхдээ одоо түүний баримталж байгаа зүйл бол хүнд бэлэн зүйл өгөх биш хүнийг боловсруулж, хүний ухамсарт нь зөв зүйл суулгах юм.
10. Түүний эмзэглэж бас шүүмжлэлтэй явдаг зүйл бол Монголчуудын хардамтгай зан. Бие биенийгээ хардаж, өөлж, муулж явдгаа больчихвол бид арай өөр сэтгэлгээтэй болж магадгүй хэмээн итгэж явдаг гэнэ.

12. Түүнд буржгар үстэй сахалтай залуу хэзээнээс таалагддаг ажээ. Дуучин бүсгүйн анхны хайр Абдулла гэх Араб залуу байжээ. Түүнтэйгээ хоёр жил хамт амьдарсан гэдэг.
13. Анхны хайрынхаа талаар: Миний хүссэн эмоци, мэдрэмж, сексийн ханамж бүхнийг надад өгсөн сайхан хайр байлаа. Бээжинд таараад анхныхаа харцаар дурлаж билээ. Хэдийгээр маш их хайртай байсан ч үр дүн нь юу болж дуусах вэ гэдгийг мэдэрч олж харсан нь тэдний хайрын түүхийг төгсгөсөн.
14. Саяхнаас дуучин бүсгүй маань ханьтай болж байгаа гэнэ. Түүний нөхөр болох залуу өөрөөс нь арав гаруй дүү бөгөөд мөн л буржгар үс, ногоон нүдтэй хасаг залуу гэсэн яриа сүүлийн үед чих дэлсэх боллоо. Дөчин насны дөрөө жийгээд гэж дуунд гардаг шиг Нарангийн маань гэр бүлийн амьдрал одоо л эхэлж буй бололтой. Хосууд хуримаа энэ жил намрын дунд сарын шинийн 15-нд нижгэр хурим хийхээр болжээ.
15. Монголчууд төдийгүй казахууд С.Нарангийн хоолойны чадлыг биширч өөр хоорондоо

16. Эршүүд баргилхан хоолойтой дуучин С.Наран иогийн дасгалаар хичээллээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа.
17. “Сайхан” нэртэй цомгоо гаргаж, цомгийнхоо дээжээс буяны ажилд хандивласан. Ардын хөгжмийн зэмсгийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулсан түүний бүтээлүүдээс үндэсний өнгө аяс илүү мэдрэгдэж байсан юм. Энэхүү шинэ цомогтоо өөрийнхөө зохиосон хоёр ч дууг оруулсан байдаг.

19. Поп дива С.Наран Хятадын олон ангит киноны дууг дуулсан аж. Хятадад анхны рокийг

20.Дэлхийн олон оронд өөрийн дуу хоолойгоо таниулж чадсан дуучин С.Наран Монгол, англи, орос, хятад, япон зэрэг таван хэл дээр цомог гаргасныг та бүхэн санаж байгаа байх. Гэхдээ энэхүү цомог нь түүнийй магистрын ажлын судалгаа байсан.
21. Тэрээр шаардлага гарвал гоо сайхны хагалгаанд ороход бэлэн аж. Түүний жин 85 кг байхад нь дотор эрхтнээ цэвэрлэж, дараа нь фитнест явж жин хассан аж.

23. Лесби: Хүн л юм чинь. Би тэрэнд огт эмзэглэдэггүй. Хятадад хүртэл лесби, гомочууд хар мянгаараа. Заримдаа өөрсдийгөө өөр ертөнцийнхөн гээд бодчихсон гомо нар өрөвдмөөр ч юм шиг. Лесбичүүд ч өрөвдмөөр. Би тэдэнтэй нийлэхээс айдаггүй.
24. Тэрбээр нүндний шил цуглуулах хоббитойн дээр, нүдний шилнээс салдаггүй цөөхөн дуучдын нэг.

Дуучин Ж.Алтанцэцэгийн хамт

"Сайхан " цомгийнхоо нээлт

Before & After

“GT” брэндээр гоёдог дуучин маань харанхуйд ч гэсэн хар шилээ зүйсээр
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (53)