Аугаа их эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн Ялалтын баярын жагсаал өнгөрсөн тавдугаар сарын 9-нд тохиох байсан ч коронавирусний халдварын тархалтын улмаас хойшилсон билээ. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын жагсаалыг зургаадугаар сарын 24-нд болгож хойшлуулсан шалтгаан нь 1945 онд анх Улаан талбайд Зөвлөлтийн цэргүүд жагссан өдрийг сонгосон байна.
Ялалтын баярын цэргийн жагсаалд 19 орны цэргийн анги, нэгтгэл оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 100 орчим цэрэг оролцож байна.
Сэтгэгдэл (2)