Европын холбооноос нийтлүүлсэн мэдээллээр, тус тивийн иргэдийн дунджаар 69 хувь нь авлигыг тэвчихгүй, зүй зохисгүй үйлдэл гэж үздэг байхад Европын авлигын судалгааны байгууллагаас саяхан Латви Улсад хийсэн судалгаагаар иргэдийн 39 хувь нь авлигыг тэвчихгүй гэж үзсэн дүн гарсан байна.
Европын холбооны улсуудын дотор авлигатай эвлэрэх үзүүлэлтээр Латви улсын дээр Унгар улс орж байгаа буюу хүн амын 38 хувь нь авлигыг тэвчиж болохгүй гэж үзжээ. Европын бусад улс орны тухайд тухайлбал Португал Улсад дээрх үзүүлэлт нь 88 хувьтай байна. Латви улсад явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 84 хувь нь авлига нь тус улсад өргөн тархсан энгийн үзэгдэл болсон гэсэн хариулт өгчээ. Европын оронд уг үзүүлэлт 71 хувь байна. Латви Улсын иргэд төрийн байгууллагын зүгээс хийх худалдан авалт болон барилга, байгууламж барих зөвшөөрөл авах, улс төрийн намуудын үйл ажиллагаанд авлига илүү дэлгэрсэн гэж үзсэн байна.
Латви Улсад хийсэн уг судалгаанд 1002 иргэн хамрагдсан байна.