Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Конгрессоос баталсан “Уйгар иргэдийн хүний эрхийг хамгаалах тухай 2020” хуулийг Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр батламжлан гарын үсгээ зурж, баталгаажуулжээ.
Уг хууль хүчин төгөлдөр болсноор БНХАУ-ын Шинжаан мужид оршин суудаг Казах, Киргиз, Уйгар иргэдийн хүний эрхийг зөрчсөн, тусгаарлан хорьсон зэрэг үйл ажиллагаанд оролцсон Хятадын өндөр албан тушаалтнуудын эсрэг АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авах юм. Улмаар АНУ ба БНХАУ-ын хоорондын зөрчилдөөн улам бүр ширүүсэх нөхцөл бүрдлээ гэж олон улсын шинжээчид харж байна. Учир нь Хонгконгийн хүний эрхийн асуудлаар хоёр улсын хоорондын байр суурь зөрчилтэй байгаа билээ.